"Зүрхэнд гэрэлтэх од" МУСК
UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs” уралдааны шилдэг 25 оролцогчийн тоглосон “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кино 10 сарын 6-нд “Соёмбо”, “Тэнгис”, “Өргөө” кино театруудад гарч эхэллээ.
Киноны гол дүрд Г.Тэмүүжин, Ц.Даваажаргал, Ч.Цэлмүүн, Б.Солонго болон шилдэг 25 оролцогчоос гадна Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очир, жүжигчин Э.Гантулга нар тогложээ.
Хязгааргүй хүсэл мөрөөдөл, түүндээ хүрэхийг тэмүүлсэн дэврүүн сэтгэл...Цэлмүүн урлагт хайртай, дуулах дуртай. Гэвч гэрийнхэн нь түүнийг дуулдаг гэдгийг мэдэхгүй.
Ээж нь Цэлмүүнийг аавынхаа мэргэжлийг эзэмшиж, хуульч бол хэмээн ятгана. Түүгээр ч барахгүй найзынхаа хүүтэй суулгахаар болно. Цэлмүүн энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй ганцаардан шаналсаар... Гэтэл нэг өдөр санаандгүй учралаар Тэмүүжинтэй харц тулгарч сэтгэл алдарснаар киноны үйл явдал өрнөнө.